Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 13:3 - Ариун Библи 2013

3 Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван ноёны газар нутаг буюу аввичуудын газар нутаг,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эзний газар нутаг буюу аввичуудын газар нутаг,

Gade chapit la Kopi




Иошуа 13:3
18 Referans Kwoze  

Харин одоо чи Нил мөрний уснаас уух гээд Египет орох зам дээр юу хийж байгаа юм бэ? Эсвэл Евфрат мөрний уснаас уух гээд Ассири орох зам дээр юу хийж байгаа юм бэ?


Эдгээр нь Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд нутаглаж байсан хивичүүд юм.


Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан аввичуудыг устгаж, тэдний оронд оршин суужээ.)


Тэгэхэд хүмүүс —Бидний Түүнд буцааж төлөх ялын тахил нь юу байх вэ? гэв. Тэд —Та бүгд болон танай ноёдын дээр буусан гамшиг нэг тул энэ нь Филистийнхээ ноёдын тоотой адил таван алтан булдруу, таван алтан хулгана байна гэж хариулав.


Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат нь израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар байна.


Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар юм.


Филистийн ноёд тэр эмэгтэйд ирж, түүнд —Самсоныг ятгаж эргүүлэн, түүний агуу хүч чадал юунд байгааг болон юугаар бид түүнийг дийлж, хүлж болох талаар олж мэдэгтүн. Тэгвэл бид хүн нэгбүр чамд мянга нэг зуун мөнгөн зоос өгнө гэв.


Филистчүүд Бурханы авдрыг булаан аваад, түүнийг Ебенезерээс Ашдод уруу авчрав.


Тэр үед Соломон болон түүнтэй хамт байсан, Лебо-Хаматын сайраас Египетийн гол хүртэлх үлэмжийн их чуулган буюу хамаг Израиль ЭЗЭНий өмнө долоо хоног баяр наадам хийв.


Их усан дээр байсан. Тирийн орлого нь Шихорын үр тариа, Нилийн ургац, Тэр өөрөө үндэстнүүдийн зах зээлийн газар байв.


Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж —Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ.


Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэв. Тэд хариулан —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя гэв. Тэгээд Израилийн Бурханы авдрыг аваачлаа.


Тиймээс тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрч ирсэнд екрончууд бархиран хашхиралдаж —Тэд биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирлаа гэцгээв.


Ингээд Бурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид, Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite