Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 13:22 - Ариун Библи 2013

22 Израилийн хөвгүүд бусад алагдагсдын хамт Беорын хүү мэргэч Балаамыг ч бас илдээр цавчин алав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Израилийн хөвгүүд бусад алагдагсдаас гадна бас Беорын хүү мэргэч Баламыг сэлмээр цавчив.

Gade chapit la Kopi




Иошуа 13:22
10 Referans Kwoze  

Тэд бусад алагдагсдын хамтаар Мидианы хаадыг алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаан болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр цавчин алав.


Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан.


Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.


Тэд шулуун замыг орхин, зүй бусын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ.


Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ид шид эрэлхийлж явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.


Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.


Иаковын эсрэг ямар ч ид шид алга, Израилийн эсрэг ямар ч мэргэ төлгө байхгүй. Зохистой цагт Иаков ба Израилийн талаар хэлэгдэнэ. Бурхан юу хийснийг үз!


Одоо харагтун, би ард түмэн уруугаа явах гэж байна. Ирэгтүн, ирэх өдрүүдэд энэ ард түмэн чиний ард түмэнд юу хийхийг би чамд мэдүүлье гэлээ.


Реубений хөвгүүдийн хил нь Иорданаар хязгаарлагдаж байлаа. Реубений хөвгүүдийн ургийн дагуух өв нь эдгээр хот тосгод байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite