Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 13:13 - Ариун Библи 2013

13 Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат нь израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн.

Gade chapit la Kopi




Иошуа 13:13
13 Referans Kwoze  

Мөн Гилеад, гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу


Харин та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол тэднээс та нарын үлдээх үлдэгсэд нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь сундуу болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно.


Удаах хүү нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хүү Абсалом юм.


Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.


тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв.


Аштарот ба Едреид хаанчилж байсан Башан дахь Ог хааны (рефаимчуудаас үлдсэн хамгийн сүүлчийн хүн) бүхий л хаант улсыг багтааж байлаа. Мосе тэднийг цохиж, хөөн зайлуулсан юм.


Зөвхөн Левийн овогт тэрбээр өв өгсөнгүй. ЭЗЭНий айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд өргөсөн галан тахилууд бол тэдний өв юм.


Давид хүмүүсийнхээ хамт явж гешурчуудыг, гирзичүүдийг бас амалекчуудыг дайран тонов. Тэд Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар газар нутгийн эртний оршин суугчид байжээ.


Израилийг тэр газар сууж байх үед Реубен явж, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.


Давидад жигшигдэх болсноо хараад Аммоны хөвгүүд хүмүүс илгээн Бет-рехобын арамчууд болон Зобагийн арамчууд болох хорин мянган явган цэргийг мөн Маакагийн хааныг нэг мянган цэрэг болон Тобын арван хоёр мянган эрийн хамт хөлслөн авав.


Swiv nou:

Piblisite


Piblisite