Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 12:8 - Ариун Библи 2013

8 Уулархаг нутаг, нам дор газрууд, Араба, уулсын бэлүүд, цөл газар болон Негевд байсан хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын газар нутгийн хаад гэвэл:

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Уулархаг нутаг, нам дор газрууд, Араба, уулсын бэлүүд, цөл газар болон Негевд байсан хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын газар нутгийн хаад гэвэл

Gade chapit la Kopi




Иошуа 12:8
14 Referans Kwoze  

Ингээд Иошуагийн эзэлсэн бүх газар нутгийг тоочвол: уулархаг нутаг Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба мөн Израилийн уулархаг нутаг болон нам дор газрууд,


Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьтай бүгдийг бүрмөсөн устгав.


Иорданы чанад дахь уулархаг нутаг болон нам дор газар түүнчлэн Ливаны зүг дэх Их тэнгисийн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын хамаг хаад үүнийг сонсоод,


Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна.


ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж,


Миний тэнгэрэлч чиний өмнө явж, чамайг амори, хит, периз, канаан, хиви болон иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ.


хиви, арки, сини,


Тэгээд Абрам цааш хөдөлж улмаар Негев тийш оджээ.


Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт канаанчууд болон перизчүүд нутаглан суудаг байлаа.


Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын өмнө канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөн зайлуулах болно гэдгийг та нар мэдэх болно.


Ингэсний дараа Иудагийн хөвгүүд уулархаг нутаг, Негев ба нам газраар нутаглаж байсан канаанчуудтай тулалдахаар уруудаж иржээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite