Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 12:6 - Ариун Библи 2013

6 Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд цохисон бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад мөн Манассегийн хагас овгийнхонд эзэмшил болгон өвлүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд ялсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд өв болгон өгөв.

Gade chapit la Kopi




Иошуа 12:6
11 Referans Kwoze  

Ингээд Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд болон Иосефын хүү Манассегийн овгийн хагаст аморичуудын хаан Сихоны хаанчлалыг мөн Башаны хаан Огийн хаанчлалыг, тэдний хотууд болон нутаг дэвсгэрийг, эргэн тойрон дахь газрын хотуудтай нь хамт Мосе өгөв.


Мосе тэдэнд —Хэрэв Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд, хүн бүр нь тулаанд зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд та нартай хамт Иорданыг гатлаад, уг нутаг та нарт дийлэгдэх аваас та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөгтүн.


Бид зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд Канаан нутагт гатлан орох бөгөөд бидний өвийн эзэмшил нь Иорданы чанадад бидэнд үлдэх болно гэлээ.


Иорданы зүүн талыг Мосе хоёр овог ба хагас овогт өв болгон өгчээ. Харин тэднээс левичүүдэд өв болгон юу ч өгсөнгүй.


Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч ногдох хэсэг байхгүй учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овог ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан. ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм гэв.


Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы нөгөө тал дахь эзэмшил нутагтаа буцаж майхнууддаа очицгоо.


аморичуудын хаан Сихон болон Башаны хаан Огийн нутаг болох Гилеадын нутагт Урийн хүү Гебер байв. Иудагийн нутагт ганц захирагч байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite