Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 12:5 - Ариун Библи 2013

5 тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв.

Gade chapit la Kopi




Иошуа 12:5
14 Referans Kwoze  

Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.


Давид хүмүүсийнхээ хамт явж гешурчуудыг, гирзичүүдийг бас амалекчуудыг дайран тонов. Тэд Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар газар нутгийн эртний оршин суугчид байжээ.


Мөн Гилеад, гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу


Вавилоны хаан, Гедалиаг томилсныг цэргийн бүх жанжин өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод, Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иоханан, нетофат хүн Танхуметын хүү Сераиа, маакат хүний хүү Иаазаниа нар өөрсдийн хүмүүсийн хамт Мизпад Гедалиа дээр ирцгээжээ.


маакат хүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гило хүн Ахитофелын хөвгүүн Елиам,


Таны боол би Арамын Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” гэж тангарагласан юм гэв.


Абсалом зугтан Гешурын хаан Аммихудын хүү Талмаи уруу очжээ. Харин Давид үхсэн хүүгийнхээ хойноос өдөр бүр гашуудан гансарч байлаа.


Удаах хүү нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хүү Абсалом юм.


Иорданы зүүн талд, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл:


өрнө ба дорно зүгт байгч канаанчууд, мөн уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд болон Мизпе нутгийн Хермоны хормойд орших хивичүүдэд хэл хүргүүлэв.


Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт суурьшин амьдарчээ.


Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд мөн маакат хүний хүү Иезаниа нар мөн тэдний эрчүүд Гедалиа уруу Мизпад ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite