Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 11:17 - Ариун Библи 2013

17 Сеир уруу өгссөн Халак уулаас авахуулаад Хермон уулын хормой дахь Ливаны хөндийн Баал-гад хүртэлх нутаг юм. Тэр мөн бүх хаадыг нь олзолж, тэднийг алав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Сеир уруу өгссөн Халак уулнаас авахуулаад бүр Хермон уулын хормой дахь Ливаны хөндийн Баал-гад хүртэлхийг эзлэн авав. Тэр мөн бүх хаадыг нь олзолж, тэднийг цавчин алав.

Gade chapit la Kopi




Иошуа 11:17
12 Referans Kwoze  

Тэрээр хаадыг нь чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн дороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй.


мөн гебалчуудын нутаг хийгээд Хермон уулын доорх Баал-гадаас Лебо-хаматыг хүртэлх, наран ургах зүгийн Ливан бүхэлдээ юм.


өрнө ба дорно зүгт байгч канаанчууд, мөн уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд болон Мизпе нутгийн Хермоны хормойд орших хивичүүдэд хэл хүргүүлэв.


Та нарын нутаг нь цөл ба энэ Ливанаас их мөрөн болох Евфрат мөрөн хүртэл хитчүүдийн бүх нутгаар дайрсан, наран жаргах зүгийн Их тэнгис хүртэлх газар байх болно.


Тэр хэлэхдээ —ЭЗЭН Синаигаас ирж, тэдний төлөө Сеир уулаас босож, Паран уулаас гэрэлтэж, Түмэн ариун хүний дундаас ирсэн. Түүний баруун мутарт нь галт хууль байсан.


Тэгэхэд бид буцаж, надад ЭЗЭНий айлдсан ёсоор Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл газар уруу хөдөлж, Сеир уулыг олон хоног тойрон явцгаасан.


Иаков, Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа элч нарыг өмнөө илгээгээд,


(Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг)


Иошуа эдгээр бүх хаадтай урт хугацаагаар дайн хийв.


Өмнөд ба умардыг Та бүтээсэн Табор ба Хермон Таны нэрээр баяртайяа уухайлна.


Аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмэн уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа!


Swiv nou:

Piblisite


Piblisite