Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 11:16 - Ариун Библи 2013

16 Ингээд Иошуагийн эзэлсэн бүх газар нутгийг тоочвол: уулархаг нутаг Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба мөн Израилийн уулархаг нутаг болон нам дор газрууд,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Ингээд Иошуа бүх нутгийг, тухайлбал, уулархаг нутаг, Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба ба Израилийн уулархаг нутаг болон нам дор газруудыг нь,

Gade chapit la Kopi




Иошуа 11:16
16 Referans Kwoze  

Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газ хүртэл мөн Гошены бүх нутгийг Гибеон хүртэл цохисон юм.


Уулархаг нутаг, нам дор газрууд, Араба, уулсын бэлүүд, цөл газар болон Негевд байсан хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын газар нутгийн хаад гэвэл:


Тэр цагт Иошуа ирж, Хеброн, Дебир, Анаб, Иудагийн бүх уулархаг нутаг болон Израилийн бүх уулархаг нутгуудаас анакчуудыг таслан устгав. Иошуа тэднийг хотуудтай нь хамт бүрмөсөн устгасан билээ.


Харин Израилийн уулс аа, та нар мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ.


Тэр нь мөчрөө салаалуулж, жимс гарган сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүн дээр төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно.


Хиннеротын өмнө талын Араба, өрнө зүгийн нам газрууд ба Дорын өндөрлөгт байгч хойд зүгийн уулархаг нутгийн хаадад буюу


Иорданы чанад дахь уулархаг нутаг болон нам дор газар түүнчлэн Ливаны зүг дэх Их тэнгисийн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын хамаг хаад үүнийг сонсоод,


Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьтай бүгдийг бүрмөсөн устгав.


ЭЗЭН өөрийн зарц Мосед тушаасны адил Мосе Иошуад тушааж, Иошуа ч ёсоор үйлдэв. Мосед ЭЗЭНий тушаасан бүхнээс Иошуа нэг ч зүйлийг хийлгүйгээр орхисонгүй.


Бас үндэстнүүдийг өмнөөс нь хөөн зайлуулж, Тэдэнд газрыг шавгаар хуваарилан Израилийн овгуудыг Тэрээр Өөр өөрсдийнх нь майхнуудад суулгасан.


Бас тэдэнд үндэстнүүдийн нутгийг өгч, Улсуудын хөдөлмөрийг тэдэнд эзэмшүүлсэн нь


Аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмэн уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа!


Swiv nou:

Piblisite


Piblisite