Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 10:37 - Ариун Библи 2013

37 Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан амьтай бүгдийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч зугтаалгалгүй бүрмөсөн устгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

37 Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан бүх хүмүүсийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч амьд үлдээлгүй бүрмөсөн устгав.

Gade chapit la Kopi




Иошуа 10:37
8 Referans Kwoze  

Ингээд Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Еглоноос цаашаа Хебронд очиж, түүний эсрэг дайтав.


Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Дебир уруу буцаж, түүний эсрэг дайтав.


Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав.


Мөн тэр өдөр Иошуа Маккедаг илдний ирээр цохиж эзлэн авав. Тэр хотын хааныг болон дотор нь байсан амьтай бүгдийг устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийн үйлдэв.


Тэд түүнийг тэр өдрөө эзлэн авч, илдний ирээр цохив. Лахишт үйлдсэнтэйгээ нэгэн адил Иошуа тэр өдөр дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгажээ.


Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийн үйлдэв.


Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьтай бүгдийг бүрмөсөн устгав.


Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite