Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 10:28 - Ариун Библи 2013

28 Мөн тэр өдөр Иошуа Маккедаг илдний ирээр цохиж эзлэн авав. Тэр хотын хааныг болон дотор нь байсан амьтай бүгдийг устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийн үйлдэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Мөн тэр өдөр Иошуа Маккедаг эзлэн авч, түүнийг сүйтгэж, хааныг нь цавчин, түүнийг дотор нь байсан бүх хүмүүстэй нь хамт устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийнхүү үйлдэв.

Gade chapit la Kopi




Иошуа 10:28
19 Referans Kwoze  

Тэд хотод буй бүхнийг, тухайлбал эр эм, хөгшин залуу гэлгүй мөн үхэр, хонь ба илжгүүдийг илдний ирээр бүрмөсөн устгав.


Учир нь бүх дайснаа хөл дороо оруулах хүртэл Тэр ноёрхох ёстой.


Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.


Гедерот, Бет-дагон, Наама, Маккеда зэрэг арван зургаан хот тосгод дараагийн бүл болж байв.


Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийн үйлдэв.


Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан амьтай бүгдийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч зугтаалгалгүй бүрмөсөн устгав.


Тэд түүнийг тэр өдрөө эзлэн авч, илдний ирээр цохив. Лахишт үйлдсэнтэйгээ нэгэн адил Иошуа тэр өдөр дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгажээ.


ЭЗЭН Лахишийг Израилийн гарт өгчээ. Иошуа түүнийг хоёр дахь өдрөө эзлэн авч, Либнад хийснийхээ адил дотор нь байсан амьтай бүгдийг илдний ирээр цохив.


ЭЗЭН мөн тэр хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон түүн доторх амьтай бүгдийг илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн үйлдэв.


Чи Иерихо болон түүний хааныг хэрхэн дийлснийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийнхүү үйлд. Харин олз болгон мал сүргийг л өөрсдөдөө хуваан авч болно. Чи хотын ар талд отолтод гарагтун гэж айлдав.


Бурхан ЭЗЭНээс чинь чамд тушаах бүх ард түмнийг чи устгах ёстой. Чамд урхи болох тул чи тэднийг бүү өрөвд бас тэдний бурхдад бүү зарагд.


ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.


ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болготол Миний баруун гарт залрагтун” гэв.


Тэр цагт бид түүний бүх хотыг эзлэн авч, хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхдийг хүйс тэмтрэн нэг ч хүн үлдээсэнгүй.


Иерихо болон Аиг Иошуа хэрхсэнийг Гибеоны оршин суугчид сонсоод


Либнагийн нэг хаан, Адулламын нэг хаан,


Маккедагийн нэг хаан, Бетелийн нэг хаан,


Swiv nou:

Piblisite


Piblisite