Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 10:20 - Ариун Библи 2013

20 Иошуа ба Израилийн хөвгүүд тэднийг хүйс тэмтэрч, тэдэнд эцсийн хүнд цохилт учруулав. Харин тэднээс зугтан амьд гарсан нь бэхлэлт босгосон хотуудад оров.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Иошуа болон Израилийн хөвгүүд тэднийг бараг үгүй болтол үй олноор нь хядаж дуусаад, тэднээс амьд гарсан цөөнх нь бэхлэлт босгосон хотдоо хүрсний дараа

Gade chapit la Kopi




Иошуа 10:20
12 Referans Kwoze  

Израильчууд өөрсдийг нь мөшгөн хөөж байсан Аи хотынхныг цөл газрын хээр талд илдний ирээр хядаж дуусгаад Аи уруу эргэн очиж, тэнд байсан бүхнийг илдний ирээр хядав.


Юунд бид амар сууна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, Тэнд хамтдаа сөнөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул Бурхан ЭЗЭН маань биднийг сөнөөхөөр яллаж, Бидэнд хортой ус уулгахаар өгчээ.


Абиа болон түүний хүмүүс тэднийг үй олноор хядан устгаж, Израилийн таван зуун мянган шилдэг эрс үхэж үрэгдэв.


Давид, Абишаид —Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв.


ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулав. Гибеонд тэд үй олноороо хядуулж, Бет-хорон уруу өгссөн замаар зугтав. Азека болон Маккеда хүртэл тэд цохигдов.


Харин ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмний хотуудаас амь амьсгалтай юуг ч бүү үлдээ.


Харин та нар тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь цохь. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ.


Бүх хүн Маккеда дахь хуаранд байгаа Иошуа уруу амар тайван буцаж ирэв. Израилийн хөвгүүдийн хэнийх нь ч эсрэг хэлээ билүүдэх нэг ч хүн байсангүй.


Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.


ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг цохиж, агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпагийн хөндий хүртэл тэднийг дорно зүгт мөшгөн хөөж, зугтаалган алдалгүйгээр цохив.


Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв.


Израилийн хаан довтолж, морьд мөн тэрэгт цэргүүдийг цохисон бөгөөд арамчуудыг үй олноор устгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite