Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 1:17 - Ариун Библи 2013

17 Бид Мосег бүх юманд сонсон дагасныхаа адилаар, таныг мөн сонсон дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН, Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Бид Мосег бүх юманд дагаж байсан шигээ, таныг мөн дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай.

Gade chapit la Kopi




Иошуа 1:17
19 Referans Kwoze  

Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй.


Хаан эзэнтэй минь ЭЗЭН хамт байсан шиг Соломонтой ч бас хамт байж, түүний сэнтийг миний эзэн Давид хааныхаас ч илүү агуу болгох болтугай гэж хэлэв.


Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.


Өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.


ЭЗЭН, авраач! Бидний дуудах өдөр Хаан бидэнд хариулах болтугай!


Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж, Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!


Зовлон шаналангийн өдөр ЭЗЭН чамд хариулаг! Иаковын Бурханы нэр Чамайг хамгаалаг!


Тэгээд Давид өөрийн хүү Соломонд —Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хөсөр хаяхгүй.


Хэрэв миний эцэг чамд хорон мууг үйлдэхээр шийдсэн байвал үүнийг чихэнд чинь дуулгахгүй, чамайг эсэн мэнд зугтаалгахгүй бол ЭЗЭН, Ионатан намайг тийнхүү бас түүнээс ч илүүгээр шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай.


Тэд Иошуад хариулан хэлсэн нь —Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно.


Тушаалыг тань тэрслэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.


ЭЗЭН, Мосед —Нуны хүү Иошуаг ав, түүний дотор сүнс бий. Түүний дээр гараа тавигтун.


Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн түүнд дуулгавартай байхын тулд чи өөрийн алдраас түүнд өгөгтүн.


Нуны хүү Иошуа дээр Мосе гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган гүйцэлдүүлжээ.


Тэд Мосегээс эмээн түүнийг амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг Иошуагаас ч мөн эмээн түүнийг хүндэтгэхийн тулд тэр өдөр ЭЗЭН бүх Израилийн нүдний өмнө Иошуаг өргөмжилсөн билээ.


Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул, Давидад —Явагтун, ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэж хэлэв.


Тэгээд шивэгчин тань “Эзэн хааны минь үг намайг тайтгаруулах болтугай. Миний эзэн хаан Бурханы тэнгэрэлч мэт, сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite