Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 1:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭНий зарц Мосег өөд болсны дараа ЭЗЭН, Мосегийн туслах, Нуны хүү Иошуад —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 ЭЗЭНий зарц Мосег нас барсны дараа, Мосегийн туслах Нуны хүү Иошуатай ЭЗЭН ярин, айлдсан нь —

Gade chapit la Kopi




Иошуа 1:1
29 Referans Kwoze  

Нуны хүү Иошуа дээр Мосе гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган гүйцэлдүүлжээ.


Дараа нь Тэрээр Нуны хүү Иошуад тушааж —Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай бөгөөд зоригтой бай! Би чамтай хамт байна гэв.


Бурхан ЭЗЭН чинь чамаас урьтаж гатлан чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд газрыг нь эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Тэр өөрөө Иорданыг гатална.


Чиний өмнө зогсдог, Нуны хүү Иошуа тийшээ орно! Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун!


Ингээд Мосе, үйлчлэгч Иошуатайгаа хамт босож, Бурханы ууланд гарлаа.


Христ Есүсийн боол, дуудагдсан элч Паул, Бурханы сайнмэдээний төлөө тусгаарлагджээ.


Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь өмнөөс Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.


Тэгээд ЭЗЭНий зарц Мосе, ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ.


Харин Иехошафат —ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? Түүгээр дамжуулан бид асуухсан гэв. Израилийн хааны зарц нарын нэг нь хариулж —Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв.


Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тосолж бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.


Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд цохисон бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад мөн Манассегийн хагас овгийнхонд эзэмшил болгон өвлүүлэв.


Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа гэж Мосе нэрлэв.


Ефраим овгоос Нуны хүү Хошеа,


Миний зарц Мосегийн хувьд тийм биш бөгөөд тэр Миний бүхий л гэрт итгэмжит билээ.


Харин Мосегийн залуусын нэг, туслах нь байсан, Нуны хүү Иошуа —Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв.


амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бөгөөд Надад үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүр бий.


Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна.


Бурханы боол бөгөөд Есүс Христийн элч Паул би Бурханаар сонгогдогсдын итгэл болон итгэл сүсгийн дагуух үнэний мэдлэгийн төлөө элч болгогдсон юм.


Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг.


мөн израильчуудын өмнө Мосегийн гүйцэтгэсэн бүх хүчит үйлс, үлэмжийн айдас хүйдсийн төлөө илгээсэн юм.


Миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож, энэ бүх ард түмний хамт энэхүү Иорданыг гатлан, израильчуудад Миний өгөх тэр нутаг уруу яв.


ЭЗЭН та нарын адил ах дүүсийг тань амраатал мөн та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг тэд бас эзэмших хүртэл та нар явна. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн тал, наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв.


Олзлогдогсдоос буцаж ирэгсдийн даяар хотол түмэн майхнуудыг барьж, тэндээ амьдрав. Израилийн хөвгүүд Нуны хүү Иошуагийн өдрүүдээс тэр өдрийг хүртэл үнэхээр ийнхүү хийж байгаагүй аж. Тэнд их баяр хөөр болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite