Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иона 3:6 - Ариун Библи 2013

6 Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суув.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суув.

Gade chapit la Kopi




Иона 3:6
20 Referans Kwoze  

Тиймээс би залбирал, гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, дээрээсээ үнс асган Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандав.


Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авлаа.


Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан.


Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан.


Ард түмний минь охин чи Таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.


Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойноос чинь унасан юм” гэж хэл.


Гатад үүнийг бүү хэл, огт бүү уйл. Бет-леафрад шороон дээр өнхөр.


Хошуу юугаа шороонд хийг, Үүнд найдвар байж магад.


Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв.


Тэд гудамжиндаа таар углацгааж, Дээвэр болон талбай дээрээ бүгд орилолдож, Нулимс унагана.


Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгийг сонссон бүх зарц нь айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй.


Сион охины ахмадууд газар сууна, чимээ алга. Толгой дээрээ тэд шороо цацаж, Таар юугаар өөрсдийгөө бүсэлжээ. Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгав.


Тэгээд тэнгисийн бүх ноён сэнтийнээсээ бууж, нөмрөгөө тайлж, хатгамалт хувцаснуудаа хуу татна. Тэд айдсаар хувцаслан шороон дээр сууна. Тэд мөч бүрд чичирч, чамайг харан хиртхийнэ.


Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, биедээ таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, чимээгүй явах болжээ.


Барухыг номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгээ Микаиа тэдэнд мэдээлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite