Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иона 2:6 - Ариун Библи 2013

6 Уулсын уг уруу ороов. Хөндөл нь надад үүрд хаалттай Тэр газар уруу би уруудлаа. Гэсэн ч Бурхан ЭЗЭН минь, Амийг минь Та нүхнээс гаргалаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Би уулсын бэл уруу уруудан, дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа. Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан.

Gade chapit la Kopi




Иона 2:6
25 Referans Kwoze  

ЭЗЭН, Та амийг минь Үхэгсдийн орноос татан гаргасан. Намайг нүх уруу уруудуулахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.


Учир нь Та намайг Үхэгсдийн оронд орхихгүй Ариун Нэгэндээ нүх үзүүлэхгүй.


Үзэгтүн, сайны төлөө би Гашуунаас гашуунаар зовсон. Амийг минь сүйрлийн нүхнээс Та хамгаалсан. Гэм нүгэл бүрийг минь Та нурууныхаа араар хаясан.


Уулс Таныг хараад доргин чичирч, Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж, Гараа өндөрт өргөлөө.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, Эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


Далайг хэн алгандаа хэмжиж, Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж, Уулсыг жинлүүрээр Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ?


Аяа ЭЗЭН, надад даруйхан хариулаач! Сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач, Эс тэгвээс би нүх уруу одогчдын адил болох юм.


Уул өөд өгсөж, Таны тэдэнд оноосон газар болох Хөндий талууд уруу тэд бууж байна.


Хувцсаар халхлахын адил Та түүнийг оёоргүй гүнээр бүрхсэн. Их ус уулсын дээгүүр байжээ.


Та бяр тэнхээгээрээ уулсыг цогцлуулж, Эрх чадлыг бүсэлнэ.


Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цуст, мэхлэгч хүмүүс өдрүүдийнхээ хагаст ч хүрэхгүй. Харин би Танд итгэх болно.


“Би нүх уруу уруудваас Цус минь ямар ашигтай вэ? Тоос шороо Таныг магтах уу? Таны итгэмжийг тэр нь тунхаглах уу?


Нүхэнд унаж үхэх амийг минь Тэр золин, амьдралд минь гэрэл үзүүлэв” гэх болно.


Тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, “Түүнийг нүхэнд унахаас авар. Төлөөсийг нь би олов” гэвэл


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина.


Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.


Үхэгсдийн орны уяа намайг хэрж Үхлийн урхинууд миний өмнө тулгарахад


Үхлийн уяа намайг ороож, Үхэгсдийн орны урхинууд Намайг олж иржээ. Би зовлон шаналан хийгээд уй гашуутай учрав.


“Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны үүд хаалгаар орж, Он жилүүдийнхээ үлдэгдлийг Алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.


Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг энд оршин суулгахгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын гүн хэсгүүдэд суулгана. Харин чи амьдын газарт үл өндөлзөх болно.


Усны дэргэдэх бүх мод өндрөөрөө үл бардамнан, оройгоо үүлэн дунд эс хүргэж мөн сайтар услагдсан хүчит модод өндрөөрөө цэх босохгүйн тулд тэгэх юм. Учир нь тэд бүгд үхэлд, газар доорхид, хүний хөвгүүдийн дунд нүхэнд орогчидтой хамт өгөгдсөн билээ»


Гүн намагт би живж Тэнд хөл тогтох газар үгүй. Гүн усанд би орж, үерт автлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite