Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иона 1:4 - Ариун Библи 2013

4 Гэтэл ЭЗЭН, далай уруу их салхи илгээн далай дээр хүчит шуурга босгож хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 ЭЗЭН далайд хүчит салхи илгээн, далайн шуурга босгосонд хөлөг онгоц сүйрэхэд хүрэв.

Gade chapit la Kopi




Иона 1:4
13 Referans Kwoze  

Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Бодол санаагаа хүнд тунхагладаг, Үүрийн туяаг харанхуй болгож, Дэлхийн өндөрлөгүүдээр алхлах Нэгэн болох Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН Бурхан юм.


Дэлхийн зах хязгааруудаас Уур мананг дээш хөөргөж, Бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Агуулахуудаасаа салхийг Тэрээр гаргадаг.


ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн нутаг даяар нэг ч царцаа үлдсэнгүй.


Тэнд ЭЗЭНээс салхи дэгдэж, далайгаас бөднө шувуудыг авчран, хуарангийн дэргэд, эргэн тойронд нь наад талдаа нэг өдрийн аяны зай, нөгөө талдаа ч нэг өдрийн аяны зайд газрын гадаргуу дээр хоёр тохой зузаан болтол унагав.


Салхиа Та үлээн, далайг тэдэнд нөмөргөв. Их усанд тэд тугалга мэт живэв.


Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав.


Мосе Египетийн газар дээгүүр таягаа өргөхөд ЭЗЭН дорнын салхийг өдөржин, шөнөжин уг нутаг уруу салхилуулав. Өглөө болоход дорнын салхи царцаануудыг авчирсан байв.


ЭЗЭН таалдаг аливаа зүйлээ Тэнгэрт, газарт, далайнуудад хийгээд бүх оёоргүй гүнд үйлддэг.


Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг.


Гал, мөндөр, цас, манан, Үгийг нь гүйцэтгэдэг салхи шуурга,


Swiv nou:

Piblisite


Piblisite