16 Тэгэхэд хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн ЭЗЭНд тахил өргөж бас ам өчиг өгөв.
16 Тэгэхэд тэр хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн, ЭЗЭНд тахил өргөж, тангараглав.
Тэд бас талархлын тахилуудыг өргөг! Түүний үйлсийг уухайн дуугаар тунхаглаг!
Бурханд талархлын тахилыг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.
ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.
Чуулган даяар, энэ бүхнийг сонссон бүгд дээр үлэмжийн айдас ноёлов.
Энэ нь хөрсөнд суулгах үед газар дээрх ямар ч үрээс жижиг байдаг гичний үр адил юм.
Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд —Чи яах гэж ингэв? гэжээ. Иона өөрөө тэдэнд хэлсэн тул тэр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж явааг мэджээ.
Миний хаанчлалын эрх мэдэл хаа байна тэнд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн хэмээх зарлигийг би гаргаж байна. Учир нь Тэрбээр амьд Бурхан, үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй, Эрх мэдэл нь төгсгөлгүй.
Шөнөөр сэтгэл минь Таныг хүсэмжлэн сүнс минь Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.
Бурханд чи амласан бол биелүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласнаа биелүүл!
Бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа би одоо биелүүлнэ.
Нааман —Хэрэв үгүй юм бол, та боолдоо хоёр луусанд ачих хэмжээний шороо ядаж өгөөч. Учир нь боол тань шатаалт болон нядлах тахилаа өөр бурхдад бус зөвхөн ЭЗЭНд өргөх болно.
Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч, Маноад —Чи намайг саатуулсан ч би чиний идээнээс үл иднэ. Харин чи шатаалт тахилыг өргөе гэвэл түүнийгээ ЭЗЭНд өргөгтүн гэв. Учир нь Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэрэлч гэдгийг эс мэдэв.
Иаков андгайлан —Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалан бас надад идэх хоол, өмсөх хувцас өгөөд,
Тэгэхэд тэд ЭЗЭНд хашхирч —ЭЗЭН болгоо, биднийгээ болгоож, энэ хүний аминаас болж биднийг бүү устгаач. Гэмгүй нэгний цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь ЭЗЭН, Та тааллаараа хийсэн гэв.
Иймээс мөхөгсөд Түүнээс эмээдэг. Өөрийгөө мэргэн зүрхтэй гэж бодогчдыг Тэрээр харж ойшоодоггүй гэв.
Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд Хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.