Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 9:22 - Ариун Библи 2013

22 Эцэг эх нь иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Түүний эцэг эх иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Учир нь Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогаас хөөгдөх ёстой хэмээн иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа.

Gade chapit la Kopi




Иохан 9:22
24 Referans Kwoze  

Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.


Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч ил ярьсангүй.


Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!


Тэд —Гэм нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хөөн гаргав.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудаж авчран, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав.


Гадна үлдэгсдээс хэн ч тэдэнтэй нийлж зүрхэлдэггүй байсан боловч тэднийг ард олон өндөр үнэлдэг байв.


Ингээд тэднийг дуудаж, Есүсийн нэрээр огт ярьж, заахгүй байхыг тушаав.


Долоо хоногийн эхний өдөр тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас үүдээ түгжсэн байв. Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай гэв.


Үүний дараа Есүсийн цогцсыг авахыг Ариматын Иосеф, Пилатаас гуйсанд Пилат зөвшөөрчээ. Иосеф иудейчүүдээс эмээсэндээ нууцаар Есүсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, Есүсийн цогцсыг авчээ.


Намайг санаагүй, Намайг бодоо ч үгүй худал хэлж байхдаа чи Хэнээс чи зовниж, хэнээс эмээсэн бэ? Би эртнээс хойш чимээгүй байсны улмаас Чи Надаас эмээхгүй болсон уу?


“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?


Үнэн зөвийг мэддэг, Зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн.


Хүнээс айх айдас занга тавих, Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байх.


“Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа.


Тэгээд түүнийг сохор байж байгаад хараатай болсонд нь иудейчүүд итгэсэнгүй, хараатай болсон хүний эцэг эхийг дуудахад хүрчээ.


Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр нас биед хүрсэн. Тэр өөрөө хэлэг гэв.


Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж —Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд


Swiv nou:

Piblisite


Piblisite