Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 8:54 - Ариун Библи 2013

54 Есүс —Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал Миний алдар юу ч биш. Харин Намайг алдаршуулдаг нь Эцэг минь бөгөөд та нар “Тэр бидний Бурхан” гэдэг шүү дээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

54 Есүс —Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал, Миний алдар юу ч биш. “Тэр бол бидний Бурхан” гэж та нарын хэлдэг, Миний Эцэг л Намайг алдаршуулдаг.

Gade chapit la Kopi




Иохан 8:54
28 Referans Kwoze  

Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин хайдаг, шүүдэг Нэгэн бий.


Зөгийн балыг хэтрүүлж идэх Алдар дээр алдар нэрийг хэт эрэлхийлэхийн аль аль нь сайн бус.


Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд таалал минь оршдог” гэсэн дуу гарав.


Учир нь өөрийгөө сайшаадаг нь бус, харин Эзэнээр сайшаагддаг нь шалгарна.


Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.


Ингэж хэлээд Есүс тэнгэр өөд мэлмий өргөн —Аав аа, цаг нь ирлээ. Хүү нь Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач.


Та нар эцгийнхээ үйлсийг л хийж байна гэж айлдсанд тэд Түүнд —Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв.


Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь Илгээгчийн алдрыг Хайгч Тэр бол үнэн мөн. Түүний дотор зүй бус гэж үгүй.


Та нар Түүгээр дамжин Бурханд итгэсэн юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр итгэл хийгээд найдвар чинь Бурханд байх юм.


Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайнмэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчлэгдсэн юм. Тэнгэрэлчүүд ч үүнийг харахыг хүсдэг.


Аав аа, ертөнцөөс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар одоо Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач.


Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс тэнд өгөгдөөгүй байлаа.


Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй.


Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилын Канаад үйлдэж алдраа илчилсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.


ЭЗЭН айлдсан нь —Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш, Би ч та нарын Бурхан биш гэв.


ЭЗЭНий үгэнд чичрэгсэд ээ, Түүний үгийг сонсогтун. “Нэрээс минь болж та нарыг үзэн ядаж, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид баяр баясгаланг тань үзэх юмсан» гэцгээж байна. Гэвч тэд ичих болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite