Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 7:35 - Ариун Библи 2013

35 иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй хаашаа Тэр явах юм бол? Грекүүдийн дунд тархсан иудейчүүд дээр очиж, грекүүдэд заах юм болов уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

35 иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй байх ямар газар уруу Тэр явах юм бол? Грек хүмүүсийн дунд суурьшсан иудейчүүд уруу очиж, грек хүмүүст сургаалаа заах гэсэн юм болов уу?

Gade chapit la Kopi




Иохан 7:35
29 Referans Kwoze  

Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна.


Есүс Христийн элч Петрээс Понт, Галат, Каппадок, Ази болон Битунд тархсан, түр суурьшигч нарт.


Надад мөргөгчид, Миний тараасан хүмүүс Етиопийн голуудын чанадаас Миний өргөлийг авчрах болно.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн Газрын дөрвөн хаяанаас Израилийн цөлөгдөгсдийг, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Баяраар мөргөл хийхээр ирэгсдийн дунд хэдэн грек байлаа.


Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм.


Үүний төлөө би тунхаглагч ба элч, (Би үнэнийг хэлж байна. Худал яриагүй) итгэл хийгээд үнэн дор харийнхны багшаар томилогдсон билээ.


Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм.


Бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн яндашгүй баялгийг харийнханд тунхаглаж,


Тэр надад “Яв, Би чамайг харийнхан уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.


тэд таны тухай таныг харийнхан дундах иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүдээ битгий хозлуул мөн ёс заншилаа бүү дага гэж сургаж байна гэж ярьж байсан.


Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан —Амь өгөх гэмшлийг Бурхан бас харийнханд соёрхжээ гэцгээв.


Тэгтэл иудейчүүд —“Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй” гэж хэлснээрээ Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв.


Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болой гэжээ.


Түүний нэрд харийнхан найдах болно.»


Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөн үлдэгсдийг сэргээхийн тулд Чи зарц минь байх нь өчүүхэн хэрэг. Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд Би Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.


Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно.


ЭЗЭН Иерусалимыг босгон барьж, Тэрээр Израилийн дүрвэгсдийг цуглуулж байна.


Тарж бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Түүнд хэдийнээ цугларагсад дээр Би бусдыг бас цуглуулна.”


Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм.


Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд гректэнгүүдтэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв.


Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд ч, грекүүд ч үй олноороо итгэцгээв.


Тэдний зарим нь буюу Бурханаас эмээгч үй олон грек бас хэсэг язгууртан эмэгтэйчүүд итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв.


Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа.


Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite