Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 7:27 - Ариун Библи 2013

27 Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэцгээж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэж ярьж байлаа.

Gade chapit la Kopi




Иохан 7:27
14 Referans Kwoze  

Гэвч Ефратын Бетлехем ээ, Иудагийн овгуудын дунд чи өчүүхэн авч, Надад Израилийг захирах Нэгэн нь Чамаас гарах болно. Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”


Мосед, Бурханы айлдсаныг бид мэднэ. Харин Түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэнд


Энэ чинь Иосефын хүү Есүс биш бил үү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохоор “Би тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэхэд


Удирдагч нь тэдний нэг байх бөгөөд Захирагч нь тэдний дундаас гарч ирнэ. Би түүнийг ойртуулахад Над уруу тэр дөхөж ирнэ. Над уруу дөхөж ирэхээр Хэн амиараа аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Энэ чинь Мариагийн хүү, мужаан биш бил үү? Иаков, Иосеф, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт байгаа биз дээ? гэж Түүнд бүдрэн унтууцав.


Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.


Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.


“Харагтун, Би Давидад зөвт Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, Мэргэн ухаанаар үйлдэж, Энэ газар шударга ёс болон зөв шударгыг үйлдэнэ.


Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн. Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ? Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм” гэсэн нь аж.


Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж судар бичгийг мэддэг билээ? гээд гайхацгаав.


Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, Амьдын газраас Тэр таслагджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite