Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 5:18 - Ариун Библи 2013

18 Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй мөн Бурханыг Эцэгээ хэмээн Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.

Gade chapit la Kopi




Иохан 5:18
21 Referans Kwoze  

иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.


Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.


Иудейчүүд түүнд —Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Учир нь Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон гэж хариулав.


Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамаас өмнө ч Би байгаа гэж айлдав.


Есүс —Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн уруу очиж түүнтэй амьдарна.


Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.


Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй,


Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ.


Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь


Есүс —Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал Миний алдар юу ч биш. Харин Намайг алдаршуулдаг нь Эцэг минь бөгөөд та нар “Тэр бидний Бурхан” гэдэг шүү дээ.


Та нарт Мосе хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ.


Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм.


Есүс эдгээр зүйлийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов.


Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Есүс —Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?


Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар хуулиас уншаагүй гэж үү?


“Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа.


Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ.


Харин [Есүс] тэдэнд —Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна гэж айлдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite