37 Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн юм.
37 Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн болох нь энд харагдаж байна.
Тариалсан ч чи үл хураана. Чидун шахсан ч өөрийгөө тосоор нь эс тосолно. Усан үзмийг шахсан ч дарсыг нь чи үл ууна.
Тарьсан минь өөр хүний хоол болог, Тийм ээ, цухуйх үр тариа минь үндсээрээ сугараг.
Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм” гэсэнд
Израиль тариа тарих үед мидианчууд нь амалекчууд ба дорнын хөвгүүдийн хамт тэдний эсрэг довтлон ирдэг байлаа.
Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно.
Та нарын зүдэж зүтгээгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Бусад нь зүдэж зүтгэсэн бөгөөд та нар тэдний зүдэл зүтгэлд оролцсон гэж айлдав.
Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг нь Миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Учир нь Би Эцэгтээ очно.