Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 4:20 - Ариун Библи 2013

20 Өвөг дээдэс маань энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Бидний өвөг дээдэс энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар бол Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв.

Gade chapit la Kopi




Иохан 4:20
20 Referans Kwoze  

Та нар Иорданыг гаталж гараад, Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгууд нь ард түмнийг ерөөхөөр Геризим уулан дээр зогсож,


Чиний эзэмшихээр очиж буй тэр газарт ЭЗЭН Бурхан чинь чамайг аваачин оруулах үед чи Геризим уулан дээр ерөөлийг, Ебал уулан дээр хараалыг тавь!


ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд —Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа.


Тэр Иерусалимыг зорин явж байсан тул тэндхийн хүмүүс Түүнийг хүлээн авсангүй.


Учир нь ЭЗЭН Сионыг сонгож, Орших газраа хэмээн Түүнийг хүсэв.


Харин Иуда овгийг, Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.


Нэр минь энд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгон ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх тэнд бүх өдрүүдэд байх болно.


Харин Би нэрээ тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэсэн юм.


Тэгээд Давид —Бурхан ЭЗЭНий өргөө энэ бөгөөд Израилийн төлөөх шатаалт тахилын ширээ энэ юм гэв.


Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Тэр, ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав.


ЭЗЭН түүнд —Миний өмнө гуйсан чиний залбирал ба гуйлтыг Би сонслоо. Би Өөрийн нэрийг энд үүрд мөнхөд гаргахаар, чиний барьсан энэ өргөөг ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, Миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.


ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?


Энэ худгийг бидэнд өгсөн Иаков өвгөөс маань Та агуу гэж үү? Тэр өөрөө, түүний хөвгүүд, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite