Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 3:8 - Ариун Библи 2013

8 Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав.

Gade chapit la Kopi




Иохан 3:8
21 Referans Kwoze  

Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ.


Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ.


Тэгтэл Тэр надад айлдаж —Амьсгалд эш үзүүл. Хүний хүү! Эш үзүүлж “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, энэ алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэж хэл гэв.


Та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас танина.


Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргив. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьцгаав.


Энэ бүхнийг мөнөөх л нэг Сүнс ажиллуулдаг бөгөөд хүн бүрд тус тусад нь Өөрийн хүссэнчлэн хуваарилдаг.


Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ.


Далайн давалгаануудыг нам гүм болгохоор Тэрээр шуургыг аядуулав.


Учир нь Тэр тушаан салхи шуургыг босгоод, Түүгээр давалгааг хуйлруулав.


Дэлхийн зах хязгааруудаас Уур мананг дээш хөөргөж, Бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Агуулахуудаасаа салхийг Тэрээр гаргадаг.


Өмнө тийш үлээх салхи умар тийш эргэсээр Өнөөх л салхи эргэлдэн эргэлдсээр Өөрийнхөө тойрогт эргэж ирсээр


“Та нар дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх.


Никодем Түүнээс —Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite