5 Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт идчих юм байна уу? гэхэд тэд —Алга гэлээ.
5 Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт ямар ч загас алга уу? гэхэд тэд —Алга гэлээ.
Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана.
Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичлээ. Залуус аа, та нар ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ.
Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.
ЭЗЭНд итгэж, сайныг үйлд Газар нутагт сууж, Үнэнч байдлыг хоолоо болго.
Нялхас аа, энэ бол сүүлчийн цаг. Антихрист ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн антихристүүд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ.
Орой болоход шавь нар нь Түүн дээр ирж —Энэ газар зэлүүд мөн цаг хэдийнээ оройтжээ. Хурсан олныг тараан явуулаач. Тэд тосгодод очиж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авцгааг гэцгээв.
Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн бин, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв.
Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас өмнө нь тавь гэлээ.