9 Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Бичвэрийг тэд ойлгоогүй л байлаа.
9 Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Судрыг тэд ойлгоогүй л байлаа.
Учир нь Та намайг Үхэгсдийн оронд орхихгүй Ариун Нэгэндээ нүх үзүүлэхгүй.
Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин Ард түмнийхээ зэмлэлийг Бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.
Таны үхэгсэд амилж, Цогцос минь босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүгүүдийг гаргана.
оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан агаад
Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв.
Есүс хариуд нь тэдэнд —Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна.
Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу? Би тэднийг үхлээс аврах уу? Үхэл ээ, өргөс чинь хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, хатгуур чинь хаана байна вэ? Харцнаас минь өрөвдөл нууцлагдана.
Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад Тэр үүнийг айлдсаныг шавь нар нь санаж, Бичвэр болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээсэн юм.
Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ үгс нь учир битүүлэг байжээ. Тэд Түүнээс энэхүү үгийн тухай асуухаас ч эмээцгээв.
Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ.
Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлыг устгаж, Түүнийг амилуулав.
Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод —Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.