Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 20:16 - Ариун Библи 2013

16 Есүс —Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр —Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Гэтэл Есүс —Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр —Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.

Gade chapit la Kopi




Иохан 20:16
26 Referans Kwoze  

Сахиул түүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг дууг нь сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана.


Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд —Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд —Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв.


Өдрийн есдүгээр цагийн орчим Бурханы тэнгэрэлч түүн дээр ирж “Корнел!” гэхийг тэрээр үзэгдэл дотор тод үзэв.


Саул хөсөр унан —Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод —


Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнд —Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэв.


Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН Одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх.


Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч —Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд —Харагтун, би энд байна гэв.


Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв.


Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв.


Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэнээр —Багш энүүхэнд ирээд чамайг дуудаж байна гэхэд


Иерусалимын Хонины гулдан хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд


Есүс дээр тэр шөнөөр ирээд, Түүнд —Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж үл чадна гэв.


Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилийн Хаан гэж Түүнд хэлэв.


Харин Эзэн —Марта, Марта, чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа.


Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв.


Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.


Амжиж тэднээс салангуут Амин хайртаа би олов. Ээж минь намайг хэвлийдээ олж тээсэн Энэ өрөөнд ортлоо эс тавьж явуулав.


Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв.


ЭЗЭН дахин —Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин —Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели —Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвт гэв.


ЭЗЭН, Мосед —Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон. Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав.


Тэрээр харахаар эргэснийг ЭЗЭН үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан —Мосе! Мосе! гэсэнд тэрээр —Би энд байна гэж хэлэв.


Харагтун, та нарын нүдэн дээр бас миний дүү Бениамины нүдэн дээр та нарт би амаараа хэллээ шүү.


Үүний дараа Бурхан, Абрахамыг сорьж, түүнд —Абрахам аа! гэсэнд Абрахам —Харагтун, би энд байна гэжээ.


Есүс түүнд —Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд сохор эр Түүнд —Рабуни, (Багш гэсэн утгатай) намайг дахин хардаг болгооч гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite