5 Эх нь үйлчлэгчдэд —Тэр та нарт юу айлдана, түүнийг үйлд гэв.
5 Эх нь зарц нарт хандан —Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв.
Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.
Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн.
Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.
Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд
Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно гэв.
Усан үзмийн модноос гарсан ямар ч юмыг тэр идэж үл болно. Мөн усан үзмийн дарс болон сархдыг ууж үл болно. Бузар идээг идэж болохгүй. Миний түүнд тушаасан бүхнийг тэр эмэгтэй сахиг гэж айлдлаа.
Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран талх тариа нэхсэнд Фараон бүх египетчүүдэд —Иосеф дээр очицгоо, түүний та нарт хэлснийг үйлд гэв.
Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур, үзэгтүн, эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжлэн, гадаа зогсож байлаа.
Тэрээр үтрэмд очиж, хадам эхийнхээ зааварлан хэлсэн бүгдийг хийв.
Тушаасан ёсоор нь Би хийж өдрөөр ачаагаа цөллөгийн ачаа мэт гаргаад, үдэш нь би гараараа ханыг нүхэлж, харанхуйд тэднийг харсаар байхад нь ачаагаа мөрөн дээрээ үүрэн гарч явлаа.