Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 18:20 - Ариун Библи 2013

20 Есүс —Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Есүс —Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй.

Gade chapit la Kopi




Иохан 18:20
25 Referans Kwoze  

Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү?


Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.


Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун! Би эхнээсээ нууцаар яриагүй бөгөөд Энэ нь болох үеэс Би тэнд байсан юм. Одоо Эзэн БУРХАН Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв.”


Есүс өдөржин сүмд сургаалаа зааж, харин шөнө нь гарч яван Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв.


Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хэн ч нууцаар үйлддэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв.


Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.


Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй.


Есүс нийт хот тосгодоор явж, синагогуудад зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.


Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй, «Дэмий хоосон л Намайг хайж байна» гэж Иаковын үр удамд Би хэлээгүй. ЭЗЭН Би зөвийг айлдаж, Чигч шударгыг тунхаглаж байна.


Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав.


Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр суугаад, тэдэнд зааж эхлэв.


Есүс сүм дотор сургахдаа хашхиран —Та нар Намайг мэднэ, бас хаанаас ирснийг минь ч мэднэ. Би Өөрөөсөө ирээгүй. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй.


Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаал зааж эхэллээ.


Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн, та нар сая доромжлол сонслоо.


Учир нь хаан энэ зүйлийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.


Тиймээс тэд та нарт “Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч эсвэл “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ.


Би зөвт байдлыг их чуулганд тунхаглав. ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхиагүйг Та мэднэ шүү дээ!


Таны нэрийг би Ах дүүстээ хэлэх болно. Чуулган дунд би Таныг магтах болно.


Есүс энэ үгийг ил шулуухан айлдсанд Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв.


Есүс үүнийг Капернаумын синагогт заахдаа айлджээ.


Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хүмүүсээс асуу. Харагтун, тэд юу ярьсныг минь мэднэ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite