19 Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.
19 Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.
Учир нь Ариусгагч болон ариусгагдсан бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд
Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.
Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн.
Коринт дахь Бурханы чуулган хийгээд хаа сайгүй Эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан, Христ Есүс (Эзэн бол тэднийх болон биднийх юм) дотор ариусгагдсан хүмүүст.
Иймээс Христ Есүс доторх авралыг мөнх алдрын хамт авах сонгогдогсдын төлөө би бүгдийг тэвчинэ.
Учир нь Бурхан биднийг цэвэр бусын тулд бус харин ариусалд дуудсан билээ.
Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсноо та нар мэдэх билээ.
Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, талархал нь Бурханы алдарт ихсэхийн тулд юм.
Тийм бишсэн бол, ертөнцийн сууриас хойш Тэр үргэлж зовох ёстой болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр ганц удаа үзэгдсэн юм.
Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?
Учир нь махбодыг цэвэршүүлэхийн тулд бузартагсдын дээр ямааны болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол,
Зөвт байдал нь гэрэл гэгээ мэт, Аврал нь шатаж буй бамбар мэт гарч ирэх хүртэл Сионы төлөө Би дуугүй байхгүй, Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.
Түүнчлэн анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм.
Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс нь болж “Бурханыг доромжлогч” гэж та нар хэлж байна уу?
«Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, Үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон» гэж хэлэхэд
Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ.
Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй.
Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна.
Би та нарыг түүнд ямар нэгэн байдлаар магтсандаа ичээгүй. Харин бид та нарт бүхнийг үнэнээр хэлсэн шиг түүнчлэн сайрхал маань Титийн өмнө үнэн болов.
Сайнмэдээ нь та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж, үр жимс ургуулж байгаа агаад Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дунд ч адил байна.
Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг.
Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин үйл ажил, үнэнээр хайрлацгаая.
шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга,