17 Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн.
17 Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн.
Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ.
Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.
Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад
Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.
Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв.
Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун.
Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархал өргөх ёстой. Учир нь Бурхан та нарыг үнэн итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ.
Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав.
Үнэн Есүст байдагчлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол,
Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ.
Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.
Шавар хайлуурт тунгаагдаж, Долоо тунгаасан мөнгө мэт ЭЗЭНий амлалт цэвэр юм.
Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.
Эзэн БУРХАН минь, Та Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэхүү сайныг Өөрийнхөө зарцад амласан билээ.
Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг.
зүрхийг нь Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ.
Сургаалт зүйрлэлийн утга нь ийм юм. Үр нь Бурханы үг.
Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн Хүнийг буюу Намайг одоо та нар алахыг оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй.
Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу. Намайг амьд байлгахын тулд Надад ухаарлыг хайрлаач.