Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 16:28 - Ариун Библи 2013

28 Би Эцэгээс гарч, ертөнцөд ирсэн. Би ертөнцийг дахин орхиж, Эцэг өөдөө явна гэж айлдлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Би Эцэгээсээ ертөнцөд ирсэн. Би дахин ертөнцийг орхиж, Эцэг уруугаа явна хэмээн айлдлаа.

Gade chapit la Kopi




Иохан 16:28
15 Referans Kwoze  

Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг Алгасалын баяраас өмнө Есүс мэдээд, дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав.


Эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцан явж байгаагаа Есүс мэдээд,


Есүс хариуд нь тэдэнд —Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч, гэрчлэл минь үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг мөн хаашаа явахыг мэдэхгүй.


Харин одоо Би Намайг Илгээгч өөд явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна.


Аав аа, ертөнцөөс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар одоо Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач.


Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно гэж айлдлаа.


“Би яваад, та нар уруу ирнэ” гэж хэлснийг минь та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлахсан. Учир нь Эцэг Надаас илүү аугаа юм.


Тийнхүү ерөөж байхдаа Тэр нөгөөдүүлээс холдож, тэнгэр өөд өргөгдөв.


Харин одоо Би Танд очно. Тэдний дотор баяр баясгалан минь дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна.


Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Танд очно. Ариун Аав аа, Надад өгсөн нэрээрээ тэднийг хамгаалж, Бидэн лугаа адил тэднийг нэг байлгаач.


Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорилоо.


Есүс тэдэнд —Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан. Би Бурханаас ирсэн билээ. Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм.


Зөвт байдлын тухайд бол Би Эцэгтээ очно, Та нар Намайг дахиж эс харна.


Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite