Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 16:22 - Ариун Библи 2013

22 Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй.

Gade chapit la Kopi




Иохан 16:22
40 Referans Kwoze  

Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.


Дагалдагчид баяр баясал, Ариун Сүнсээр дүүрэн байлаа.


Харин Би ийм юм та нарт хэлсэн учраас зүрх чинь уй гашуугаар дүүрэв.


Бидний Эзэн Есүс Христ Өөрөө, мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нигүүлслээр өгсөн Эцэг Бурхан маань


Шөнө дундын үед Паул, Силас хоёр залбирч, Бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа.


Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.


Амьддаа ЭЗЭНийг би магтана. Байх зуураа Бурхандаа магтан дуулна.


Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон,


Учир нь илүү сайн мөнхийн өмчтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдыг өрөвдөж, эд хөрөнгийг чинь дээрэмдэж тоноход ч баяр хөөртэй байсан.


Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй, өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.


Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа.


Тэгтэл Есүсийн хайртай шавь нь Петрт —Энэ чинь Эзэн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн байна” гэхийг сонсмогц нүцгэн байснаа гадуур нөмрөгөө бүсэлж, тэнгис уруу үсрэн оров.


Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ.


Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ.


Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд


Тэд баярлан гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс —Та нарт идэх юм байна уу? гэж асуухад


Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад Лазар ч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.


Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ гэв.


Тэд айдас болон бөөн баяртайгаар булшнаас хурдан зайлж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно.


“Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана.


Хэрэв Тэрээр дуугүй байх аваас Хэн Түүнийг буруушааж чадах вэ? Хэрэв Тэр нүүрээ нуух аваас Хүн ч бай үндэстэн ч бай, Хэн Түүнийг харах вэ?


Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно гэж айлдлаа.


Бид ариун нэрд нь итгэдэг учраас Зүрх маань Түүнд баярлаюу.


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, Тэд дахин хэзээ ч доройтохгүй.


Жаахан байзнаад ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Учир нь Би амьд байдаг агаад та нар амьдрах болно.


гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite