Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 16:17 - Ариун Библи 2013

17 Тэгтэл шавь нарын зарим нь бие биендээ —“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? гэж ярив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Тэгтэл шавь нарын зарим нь бие биесдээ —“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? хэмээн ярив.

Gade chapit la Kopi




Иохан 16:17
12 Referans Kwoze  

Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно гэж айлдлаа.


Харин одоо Би Намайг Илгээгч өөд явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна.


Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Түүнээс асуухаас ч эмээцгээв.


Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд —“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно” гэсний талаар та нар өөр хоорондоо хэлцээд байна уу?


Томас Түүнд —Эзэн, Таны хаашаа явахыг бид мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд


Шавь нар нь үүнийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед энэ нь Түүний тухай бичигдсэн байсныг мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэнийг санажээ.


Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Үгс нь тэднээс нууцлагдсан байсан тул айлдсаныг нь тэд ойлгоогүй ажээ.


Тэд энэ үгийг өлгөж аван, үхэгсдээс амилах гэж юу болохыг хоорондоо ярилцав.


Та нарыг бүдрүүлэхгүйн тулд үүнийг Би та нарт хэллээ.


Иудас (Искариотын биш) Түүнд —Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэхэд


Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ үгс нь учир битүүлэг байжээ. Тэд Түүнээс энэхүү үгийн тухай асуухаас ч эмээцгээв.


Тэгээд тэд —“Мөдхөн” гэсэн нь юу юм бол? Юу яриад байгааг нь мэдэх юм алга гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite