Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 15:4 - Ариун Библи 2013

4 Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.

Gade chapit la Kopi




Иохан 15:4
29 Referans Kwoze  

Түүний дотор оршдог гэж яригч нь Түүний явсанчлан өөрөө бас тийн явах учиртай.


Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.


Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд —Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна.


Хэтэрч, Христийн сургаал дор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дор байгчдад Эцэг ч, Хүү ч байна.


Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна.


Ингэхдээ Бурханы магтаал ба алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.


Би Эцэг дотроо, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно.


Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.


Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтдаа унадаггүй л юм бол!


Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа,


Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм.


дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулан —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.


Би тэдний дотор, Та Миний дотор. Ингэснээр тэд бүрэн төгс нэг болж, Та Намайг илгээсэн, Намайг хайрласны адилаар тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно.


Ефраим аа, Би шүтээнүүд шиг гэж үү? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би мөнх ногоон майлстай адил. Надаас чи үр жимсээ олно.


Ингэж итгэлээр Христ зүрхэнд тань нутаглаж, та нар хайр дотор үндэслэгдэн суурилагдаад,


Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.


Та нар итгэлд суурилагдан бат тогтож, сонссон сайнмэдээнийхээ найдвараас үл хөдлөх аваас тийм байх болой. Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.


Тиймээс би цаашид тэвчсэнгүй. Соригч та нарыг сорьж бидний хөдөлмөр хоосон болох вий гэсэн айдсын улмаас итгэлийн чинь талаар мэдэхээр хүн илгээсэн.


Эзгүй хээрээс хайртаа түшсээр Ирж яваа тэр хэн бэ? —Эх чинь чамтай зовж байсан Энэ эмэгтэй чамайг зовж төрүүлсэн Энэ л алимын модон дор чамайгаа би сэргээв биш үү.


Бид сүйрэл уруу ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.


Мод сайн аваас үр жимс нь сайн, мод муу аваас үр жимс нь муу. Учир нь мод үр жимсээрээ танигдана.


Swiv nou:

Piblisite


Piblisite