Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 14:24 - Ариун Библи 2013

24 Намайг эс хайрлагч нь үгийг минь сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.

Gade chapit la Kopi




Иохан 14:24
19 Referans Kwoze  

Есүс тэдэнд —Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх.


Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрөөсөө хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг үйлсээ хийж байгаа юм.


Есүс тэдэнд —Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан. Би Бурханаас ирсэн билээ. Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм.


Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Эцэгээс хийж харуулсныг нь л Хүү хийхээс Хүү юуг ч Өөрөөсөө хийдэггүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээрийг түүнчлэн хийдэг.


Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.


Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь.


Илгээсэн нэгэнд нь итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй.


Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ Би ярьдаг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ л үйлддэг шүү дээ гэв.


Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав.


Тиймээс Есүс [тэдэнд] —Та нар Хүний Хүүг өргөвөл, Би байгаа гэдгийг мөн Би юуг ч Өөрөөсөө хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно.


Есүс сүм дотор сургахдаа хашхиран —Та нар Намайг мэднэ, бас хаанаас ирснийг минь ч мэднэ. Би Өөрөөсөө ирээгүй. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй.


Есүс —Чи төгс байхыг хүсэж байвал явж, хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.


Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг атал та нар гэрчлэлийг маань хүлээн авдаггүй.


Би та нартай хамт байхдаа үүнийг хэллээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite