18 Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.
Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.
Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ.
Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.
Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.
та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.
Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна.
Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ.
Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН Одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх.
Би гэм зэмгүйн замаар явна. Та над уруу хэзээ ирэх вэ? Би гэр дотроо үнэнч сэтгэлээр явах болно.
Бидний Эзэн Есүс Христ Өөрөө, мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нигүүлслээр өгсөн Эцэг Бурхан маань
Ассири биднийг аврахгүй, Бид ч морь унахгүй. Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин бид хэлэхгүй” гээрэй.
“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?
Эцэггүй өнчин болов, бид чинь. Эхчүүд маань бэлэвсрэв.
Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно гэж айлдлаа.