17 Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй.
17 Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй.
Харин Тэр —Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ.
Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсдэд энэ нь нүгэл болой.
Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч байж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн, түүгээр байдаг нь үйлсдээ ерөөгдөх болно.
Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ.
Мосе ийн үйлдэв. ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Мосе тэгж үйлдэв.
Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!
Бас эдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр Агуу их шагнал байдаг.
Хозлуулахуй ба эс хозлуулахуйн аль нь ч Христ Есүс дор хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм.
Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч, дүүс мөн гэж айлдав.
Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.
Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн.
Алсын хараа байхгүй аваас Ард түмэн журамгүй, Харин хуулийг сахигч нь жаргалтай.
ЭЗЭН надад — Эдгээр бүх үгийг Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжнуудад тунхаглан «Энэ гэрээний үгсийг сонсож, тэднийг үйлд.
Учир нь хуулийг сонсогчид нь Бурханы өмнө зөв байх бус, харин хуулийг биелүүлэгчид нь зөвтгөгдөх болно.