53 Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.
Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаав.
үүнийг сонсон тэд уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ.
Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв.
Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд Зөвлөлд цуглаж —Юу хийх вэ? Энэ хүн олон тэмдэг үйлдэж байна.
Алгасал ба Исгээгүй талхны баяр хоёр хоногийн дараа болох байлаа. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг залилан барьж, алахыг оролдож байв.
Фарисайчууд гарч, Есүсийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг тэр даруй Херодынхонтой зөвлөлджээ.
Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл хайсаар байлаа.
Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй.
Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв.
Тэгэхэд Иеремиа, Зедекиад —Хэрэв би чамд мэдүүлбэл, чи намайг лавтайяа алахгүй гэж үү? Би чамд зөвлөгөө өглөө ч чи намайг сонсохгүй гэв.
Тэгээд түшмэд хаанд —Энэ хотод үлдсэн дайчин эрс ба бүх ард түмэнд ийм үгсийг хэлж гарыг нь сулруулж байгаа тул энэ хүнийг алагтун. Энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.
Эдүгээгээс өнө мөнх хүртэл ЭЗЭНий нэр магтагдах болтугай.
Учир нь дайснууд минь Миний эсрэг ярилцжээ. Миний амийг отогчид Хамтран хуйвалджээ.
Учир нь, олны базаахгүй үгийг Би сонссон. Тал бүрд аймшиг байнам. Миний эсрэг тэд зөвлөлдөж байхдаа Амийг минь авахаар тэд хуйвалджээ.
ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн Газар дэлхийн хаад сууцгааж, Захирагчид хоорондоо зөвлөлдөж, хэлэхдээ,
Тэгэхэд би тэдэнд анхааруулж —Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд Амралтын өдөр ирсэнгүй.
Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, ахлагч нар нь Иудагийн бүх гэрийн ард дэмжиж байв.
Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ.
Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг зөвлөлдөв.
Есүсийг залилан барьж алахаар хуйвалдацгаав.
Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм.