34 Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэхэд тэд Түүнд —Эзэн, ирээд, үз гэлээ.
34 Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэж асуухад тэд Түүнд —Эзэн, ирээд, үз гэлээ.
Тэгээд тэр, Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавь дээр нь гүйн ирж тэдэнд —Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй гэв.
Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.
Тэр тэдэнд —Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна.
Магдалын Мариа болон Иосын эх Мариа Түүний цогцсыг хаана тавихыг харжээ.
Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн.
Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн —
Есүс уйлав.