Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 11:11 - Ариун Библи 2013

11 Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд —Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд —Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд,

Gade chapit la Kopi




Иохан 11:11
25 Referans Kwoze  

Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна.


Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг унтаж амрах тухай ярьж байна гэж боджээ.


Бид сэрүүн ч бай, унтсан ч бай Өөртэй нь хамт амьд байхын тулд Тэр бидний өмнөөс үхсэн юм.


Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно.


Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар —Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.


булш нээгдэн нойрссон олон ариун хүний биес амилуулагдаж,


Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.


Оронгуутаа Тэр тэдэнд —Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд


Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ.


Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт ЭЗЭН, Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосег хуаран уруу буцах болгонд харин түүнд үйлчлэгч залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.


“Бурханд Абрахам итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм” гэж өгүүлдэг Бичвэр биелэгдсэн бөгөөд Бурханы анд нөхөр гэж Абрахам дуудагдах болсон.


Та нар зөв ухааралд ир. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг алга. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.


Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно.


Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж, —Эзэн минь, хараач, хайрладаг хүн тань өвдөв гэж хэлүүлэв.


Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн. Харин зогсоод чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.


“Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа!


Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, тэдний газар нутгийг анд найз Абрахамынхаа үр удамд мөнхөд өгөөгүй гэж үү?


ЭЗЭН, Мосед хандаж —Үзэгтүн, чи удахгүй эцэг өвгөдийнхөө хамт тавигдах болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа өндөлзөн босож, харийн бурхдын дунд садарлан Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.


Гехази тэднээс түрүүлэн явж, хөвгүүний нүүрэн дээр таягийг тавьсан боловч чимээ үгүй, тэмдэг ч үгүй байв. Иймээс Гехази Елишатай уулзахаар буцаж ирээд, түүнд —Хүү сэрсэнгүй гэв.


Харин шөнө явбал хүний дотор гэрэл байхгүй тул бүдэрнэ гэв.


шавь нар нь Түүнд —Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite