Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 1:38 - Ариун Библи 2013

38 Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд —Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд —Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

38 Есүс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс —Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Түүнд —Рабби (орчуулбал Багш аа), Та хаана буудаллаж байна вэ? гэв.

Gade chapit la Kopi




Иохан 1:38
30 Referans Kwoze  

Есүс дахин —Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуусанд тэд —Назарын Есүсийг гэлээ.


Есүс дээр тэр шөнөөр ирээд, Түүнд —Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж үл чадна гэв.


Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилийн Хаан гэж Түүнд хэлэв.


Дааман хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан Үүдний минь хатавчинд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.


ЭЗЭНээс миний гуйсан, эрэх ганцхан зүйл гэвэл ЭЗЭНий гоо сайхныг харж, сүмд нь бясалган, Амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд суух явдал.


Өөрт нь тулгарах бүгдийг мэдэж байсан Есүс урагш гарч тэднээс —Та нар хэнийг эрнэ вэ? гэв.


Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнд —Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэв.


Тэд Иоханд ирж —Рабби, Иорданы нөгөө талд тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр, үзэгтүн, баптисм хүртээж, бүгд Түүнд очиж байна гэсэнд


Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учрыг асууя гэв.


Тэд Галилын Бетсайдын Филип дээр очиж, түүнээс —Эзэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд


Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд —Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ.


Петр тэр хүмүүс дээр очиж —Үзэгтүн, та нарын хайж буй хүн чинь би байна. Та бүгд ямар хэргээр ирэв? гэхэд


Эзэн эргэж Петрийн зүг харав. Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж өөрт нь айлдсан Эзэний үгийг санаад


Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв.


Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд —


Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа.


Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж, —


Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол.


Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод Түүнийг даруй барьж авагсад ерөөлтэй.


Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан.


Таны хүмүүс юутай ерөөлтэй вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр албат нар юутай ерөөлтэй вэ!


ЭЗЭН, харин Та мөнхөд захирдаг. Хаан сэнтий тань үеэс үед оршдог.


хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав.


Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.


Энэ хооронд шавь нар нь Есүст —Рабби, ид гэж шавдуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite