Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 3:9 - Ариун Библи 2013

9 Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла. Дайнд бэлтгэ. Хүчирхэг эрсийг босгогтун! Цэргүүд бүгд ойртон хөдлөгтүн!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла. Дайнд бэлтгэ. Хүчирхэг эрсийг босгогтун! Бүх цэргүүдийг ойртуулан, дээшээ гаргагтун!

Gade chapit la Kopi




Иоел 3:9
16 Referans Kwoze  

Бэлэн байгтун. Чи ба чам уруу цугларсан хамаг чуулган чинь өөрсдийгөө бэлтгэг. Чи хамгаалагч нь бол.


Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож, Алс холын эргүүдэд тунхаглан “Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан Хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг Түүнийг хамгаална” гэж хэлцгээ.


Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хашхирдаг. Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг Тэд дайн зарладаг.


Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Үүнийг бүү нуу, “Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болж, Мардук эвдэрч нурлаа. Хөргүүд нь ичгүүр болж, Шүтээнүүд нь эвдэрчээ”


Үндэстнүүд ээ, сонсохоор ойртогтун! Ард түмнүүд ээ, чагнагтун! Газар ба түүнийг дүүргэгч бүхэн, Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсогтун!


Үндэстнүүдийн дунд “ЭЗЭН бол Хаан, Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй. Тэрээр хүмүүсийг чигч шударгааар шүүнэ” хэмээн хэлцгээ!


Түүний эсрэг дайнд бэлтгэ. Босоцгоо, жин үдэд довтолцгооё. Золгүй еэ! Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байна!


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Зорилго нь Вавилоныг устгахаар Түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Сүмийнх нь төлөөх өшөө авалт юм.


Нутагт дохио тэмдэг босгож, Үндэстнүүдийн дунд бүрээ үлээ! Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга, Түүний эсрэг Арарат, Минни, Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул. Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, Морьдыг арвагар дэвхрэгнүүд мэт авчир.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсанд тэдгээр эш үзүүлэгчид тэр өдрүүдэд “Би чамайг тэдний эсрэг авчрах болно” гэж олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу?


Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдав.


Би Иерусалимын эсрэг тулалдуулахаар бүх үндэстнүүдийг цуглуулна. Хот эзлэгдэж, гэр орнуудыг тонон, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хотын хагас нь цөлөгдөх боловч ард түмний бусад нь хотоос таслагдахгүй.


Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.


Swiv nou:

Piblisite


Piblisite