Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 2:3 - Ариун Библи 2013

3 Тэдний өмнө гал шатаж, Ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг Еден цэцэрлэг шиг байх боловч Дараа нь зэлүүд цөл шиг болно. Тэднээс юу ч зугтаж эс чадна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловч тэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.

Gade chapit la Kopi




Иоел 2:3
21 Referans Kwoze  

Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм.


ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ.


Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.


Газрыг харанхуйлтал тэд бүх л газрын гадаргууг бүрхэв. Мөндрөөс үлдсэн тариалангийн аливаа ургамал, модны бүх жимсийг тэд иджээ. Египетийн бүх газар даяар мод болон тариалангийн талбайн ургамалд ногоон юм юу ч үлдсэнгүй.


Хэн ч газрыг харж чадахгүй болтол тэд газрын гадаргууг бүрхэнэ. Мөндөрт цохигдоогүй үлдсэн талбайг чинь тэд цөлмөж, хээр ургаж байгаа бүх модыг чинь иднэ.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, Эзэн БУРХАН галан аадар дуудаж байсан. Тэр гал их оёоргүй гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.


Тэд ургацыг чинь, хүнсийг чинь залгина. Тэд хөвгүүдийг чинь, охидыг чинь залгина. Тэд хонин сүргийг чинь, үхэр сүргийг чинь залгина. Тэд усан үзмийг чинь, инжрийн моддыг чинь залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.


Бидний Бурхан ирээд дуугүй байхгүй. Урд нь залгигч гал, Эргэн тойронд нь хүчтэй шуурга.


Лот хараагаа өргөн, Зоар хүртэлх Иорданы талыг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг мөн Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.


Түүний өмнө гал гарч, Эргэн тойронд өстнүүдийг нь шатаана.


Учир нь гэм буруу нь гал мэт шатаж, Сундуу бут ба өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, Дээшээ утаан багана мэт хөөрнө.


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Ертөнцийг цөл мэт болгон, Хотуудыг нь бусниулсан, Хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.


Нимримийн ус ширгэн өвс нь гандаж, Ургамал ногоо үхэж, Ногоон юм үгүй болов.


Тэд “Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд, нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ.


Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг, Хүмүүс түүн дээр овооролдоно.


Үзэгтүн, догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрсдийн бус газрыг эзэгнэхээр Дэлхийн энгээр жагсан урагшилдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite