Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 2:22 - Ариун Библи 2013

22 Хээр талын адгуус амьтад аа, бүү айгтун. Учир нь цөлийн бэлчээр ч ногоорч, Мод үр жимсээ гарган Инжрийн мод, усан үзмийн мод ургацаа өгнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Талын араатнууд аа, бүү айгтун. Учир нь хээрийн бэлчээрүүд ногоорч, мод үр жимсээ гарган, инжрийн мод болон усан үзмийн мод арвин жимсэлсэн билээ.

Gade chapit la Kopi




Иоел 2:22
25 Referans Kwoze  

“Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ.


Хээр талын бэлчээрүүд ч цавдуулж, Толгод баяр баясгалангаар хучигддаг.


Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм.


Газар ургацаа ургуулан гаргажээ. Бурхан, бидний Бурхан Биднийг ерөөнө.


Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин ургуулдаг нь Бурхан.


түүнээс өмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд тэнд ердөө л арав байж, хэн нэг нь дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд тэнд ердөө л хорин сав байдаг байсан.


Тэгвэл Би их хот Ниневег, баруун зүүн гараа ялгаж мэдэхгүй зуун хорин мянга гаруй хүнийг бас тэр олон амьтдыг өрөвдөн тэдэнд санаа зовохгүй гэж үү? гэж айлдав.


Тэд “Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд, нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ.


Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн улмаас тохуурхуулахгүйн тулд Би модны үр жимс, тариан талбайн ургацыг арвин болгоно.


Харин Израилийн уулс аа, та нар мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ.


Таны зөвт байдал Бурханы уулстай адил, Таны шүүх их оёоргүй гүний адил ЭЗЭН, Та хүнийг бас амьтныг хамгаалдаг


чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхийд зайгуул тэнүүлч болно гэв.


Нугыг хонин сүрэг нөмөрч, Хөндийнүүд үр тариагаар хучигджээ. Баясгалантай хашхиралтууд, Тийм ээ, тэд дуулалдмуй!


Swiv nou:

Piblisite


Piblisite