Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 2:20 - Ариун Библи 2013

20 Харин Би хойд зүгийнхнийг та нараас алс холдуулан Тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, Тэдний манлайг дорнын тэнгис уруу, Арын хамгаалалтыг нь өрнийн тэнгис уруу хөөн зайлуулна. Муухай үнэр нь дэгдэн Эхүүн үнэр нь гарч ирнэ. Учир нь Тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Харин би хойд зүгийн цэргийг та нараас алс холдуулан, тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, тэдний манлайг дорнын далай уруу, арын хамгаалалтыг нь өрнийн далай уруу хөөн зайлуулна. Тэдний муухай үнэр нь дэгдэн, эхүүн үнэр нь гарч ирнэ. Учир нь тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.

Gade chapit la Kopi




Иоел 2:20
15 Referans Kwoze  

Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.


“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтой чинь Илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би хамрын чинь нүхэнд чихсэн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Алагдагсдыг нь гаргаж хаяхад Хүүр нь өмхийрч, Цус нь ууланд нэвчив.


Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар цөлөөс Ливан хүртэл, их мөрөн, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно.


Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын тэнгис, Тамар хүртэл та нар хэмжих ёстой. Энэ нь зүүн тал.


ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн нутаг даяар нэг ч царцаа үлдсэнгүй.


Тэгэхэд Хазаел —Гэвч зарц тань юусан билээ? Эгэл нохой ийм агуу юм хийх үү? гэсэнд Елиша —Чамайг Арамын хаан болно гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэж хариулав.


Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд газар өмхийрчээ.


ЭЗЭН бидэнд зориулан аугаа үйлсийг үйлдсэн. Бид баярлаж байна.


“Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite