Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 2:17 - Ариун Библи 2013

17 ЭЗЭНд үйлчлэгч, тахилч нар сүмийн үүдний танхим, Тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол, Үндэстнүүдийн дундах зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэлцэх ёстой юм бэ?” гэж хэлэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 ЭЗЭНд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” гэж хэлэг.

Gade chapit la Kopi




Иоел 2:17
42 Referans Kwoze  

Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв.


Үндэстнүүд юунд “Тэдний Бурхан одоо хаана байна вэ?” гэх ёстой вэ?


Юунд үндэстнүүд “Тэдний Бурхан хаана байна?” гэж хэлэх ёстой вэ? Таны зарц нараас урссан цусны өс авалт Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.


Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм, тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт цус та нар дээр ирнэ.


Тэд газрын ногоог идэж дуусах агшинд би —Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков өчүүхэн тул хэрхэн зогсох вэ? гэв.


Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч, ЭЗЭНий үйлчлэгч, тахилч нар гашуудна.


Үгсийг нь өөрсдөдөө аваад ЭЗЭН өөд эргэж “Хилэнц бүрийг минь хэлтрүүлээд, Хэлэх үгийг минь болгоогооч. Уруул юугаа бид тахил болгон өргөе.


Өргөөний ариун танхимын урд талын үүдний танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу хорин тохой бөгөөд өргөөнөөс урагш арван тохой өргөнтэй хийгджээ.


Тэрээр —Эзэн минь, хэрэв одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол гуйж байна. Хэдийгээр ард түмэн ийм зөрүүд боловч Эзэнийг минь бидний дунд хамт явуулж, бидний хилэнц нүглийг уучилж, биднийг Өөрийнхөө эзэмшил болгон аваач гэж хэлэв.


Дайсан минь харах болно. “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж Надад хэлсэн тул ичгүүр түүнийг нөмрөх болно. Одоо тэрээр гудамжны шавхай мэт гишгэгдэх болно. Нүд минь түүнийг нь бас харна.


Тэгэхэд би —Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков өчүүхэн тул хэрхэн зогсох вэ? гэж хэллээ.


Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө ийн үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.


Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ганцаараа ЭЗЭН гэдгийг мэдэх болно” гэв.


Өө ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн Алхам бүрийг доромжилсон.


Замаар өнгөрөн явагч бүхэн түүнийг тоносон. Тэрээр хөршүүддээ буруутгагдсан.


Бид хөршүүддээ шившиг, Эргэн тойронд байгсдадаа доог тохуу болсон.


Бурхан, өстөн хэдий болтол тохуурхах вэ? Нэрийг тань дайсан мөнхөд хараан зүхэх гэж үү?


Ясыг минь бяцлах шиг Өстнүүд минь намайг буруутгана. Тэд өдөржин надад “Бурхан чинь хаана байна?” гэж хэлнэ.


Тэгээд үүдний танхимын урд талд өөрийн босгосон, ЭЗЭНий тахилын ширээн дээр ЭЗЭНд зориулан Соломон шатаалт тахилууд тахив.


Гэвч дайсны өдөөн хатгалгад түгшиж байна. Өстнүүд нь буруугаар ойлгож, «Бидний гар агуу, энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”


Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв.


“Харин Түүнийг бидэнд нигүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурханы тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Үзэгтүн, бид өнөөдөр боолууд мөн. Жимсийг нь идүүлж, шимийг нь хүртээхээр Манай эцэг өвгөдөд Таны өгсөн газрын хувьд, Харагтун, бид түүн дээр боолууд болжээ.


Тахилч нар аа, Биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, Орилон уйлагтун. Бурханы минь үйлчлэгчид ээ, Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь Бурханы чинь өргөөнөөс алдрав.


Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлэхэд Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов.


Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж мөн Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан энэ өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Би үүнийг бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болгоно.


Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж, Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Израиль бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болно.


ЭЗЭН, чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи аймшиг, ёгт үг, тоглоом тохуу болно.


Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийг уулзалтын майхны үүдэнд уйлж байхад Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Мосегийн нүдний өмнө болон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний нүдний өмнө ах дүүсийнхээ дунд нэгэн мидиан эмэгтэйг авчрав.


Тэр өдөр түг түмдийн БУРХАН Эзэн маань “Таар нөмрөн үсээ хусаж, гашуудан уйлаач” гэж дуудсан боловч


Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн аугаа нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.


Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж, Баяр хийгээд талархал өргөх уухайгаар Тэднийг Бурханы өргөө уруу Цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлийг л би санаж, Сэтгэлдээ шаналан өвдөж байна.


Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи дотор минь гасална вэ? Бурханд найд! Учир нь би миний Бурхан, миний тусламж Түүнийгээ л магтах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite