Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 2:16 - Ариун Библи 2013

16 Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга. Ахмадуудыг авчирч, Хүүхдүүд, хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун. Сүйт залууг өрөөнөөс нь, Сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга. Ахмадуудыг авчирч, хүүхдүүдийг болон хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун. Болзоот залууг өрөөнөөс нь, сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун.

Gade chapit la Kopi




Иоел 2:16
21 Referans Kwoze  

Тэгээд тэдэнд —Левичүүд ээ, сонсогтун. Одоо өөрсдийгөө болон эцэг өвгөдийнхөө Бурхан, ЭЗЭНий өргөөг ариусгаж, бузар зүйлсийг ариун газраас гаргагтун.


Бүх иуда өөрсдийн нялх үрс, эхнэр, хөвгүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв.


Өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагаас бусад үед нэг нэгнээсээ бүү холд. Дараа нь дахин хамт бай. Та нарыг биеэ барьж тэвчихгүйгээр чинь Сатан бүү уруу татаг.


Мацаг барилтыг ариусган, Тусгай чуулааныг зарлагтун. Ахмадууд болоод энэ газрын оршин суугч бүгдийг Бурхан ЭЗЭНийхээ өргөөнд цуглуулж, ЭЗЭНд хандаж хашхирагтун.


Самуел —Амар тайван. Би ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ. Биеэ ариусган надтай хамт нядлах тахил өргөхөөр ирэгтүн хэмээв. Тэр мөн Иесси болон түүний хөвгүүдийг ариусган тэднийг нядлах тахил өргөхөд урив.


ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв.


Бас ЭЗЭН, Мосед —Ард түмэн дээр очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариун байлга. Хувцсыг нь угаалган


Есүс тэдэнд хэлсэн нь —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болно гэж үү? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина.


Сүйт залуу гэрээсээ гарч ирэх мэт нар мандав. Хөөрсөн баатар эр шиг замаараа тэр довтолно.


Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.


Алгасалын хургануудыг нядалж, өөрсдийгөө ариусгаж, Мосегоор дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу үйлдэхэд ах дүүсээ бэлтгэгтүн! гэв.


Хэдийгээр ариун газрын цэвэршлийн журмын дагуу биш ч гэлээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭН болох ЭЗЭНийг эрэлхийлэхээр өөрийн зүрх сэтгэлийг бэлдэгч хүн бүрийг уучлаг гэв.


Тэнд чуулганы дунд өөрсдийгөө ариусгаагүй олон хүн байсан учраас тэднийг ЭЗЭНд ариусгахын тулд бузар байсан хүн нэгбүрийн төлөө левичүүд Алгасалын тахилын нядалгааг гүйцэтгэв.


Бос, ард олныг ариусган, тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориг цээр болсон зүйлс байна. Тэр хориг цээр болсон зүйлсээ дотроосоо зайлуулахаас нааш та нар дайснаа эсэргүүцэж чадахгүй».


Мосе ард түмэнд —Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.


Түүнд —Та эдний юу хэлж буйг сонсож байна уу? гэхэд Есүс —Тийм ээ, “Хөхүүл хүүхдүүд нялхасын аманд магтаалыг Та Өөртөө бэлдсэн” гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв.


Иошуа, Мосегийн тушаасан бүхнийг Израилийн бүх чуулганд болон эмэгтэйчүүд, хүүхдүүд хийгээд тэдний дунд амьдарч байсан ирмэл хүмүүст бүгдийг нь уншиж өгсөн ба түүнээс тэдэнд уншиж өгөөгүй нэг ч үг байсангүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite