Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 2:14 - Ариун Библи 2013

14 ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн, Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?

Gade chapit la Kopi




Иоел 2:14
20 Referans Kwoze  

Бурхан эргэж зөөлрөн, шатаж буй уур хилэнгээ татан биднийг устгахгүй ч юм бил үү хэн мэдэх билээ? гэв.


Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун модод юу ч гаргаагүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.


Тахилч нар аа, Биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, Орилон уйлагтун. Бурханы минь үйлчлэгчид ээ, Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь Бурханы чинь өргөөнөөс алдрав.


Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, Та нар ЭЗЭНийг хайгтун! Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, Зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй ЭЗЭНий уурын өдөр Та нар нуугдсан байх болно.


Хөлөг онгоцны ахмад Ионагийн дэргэд ирж —Чи яагаад унтана вэ? Босож, бурхнаа дууд! Бурхан бидэнд санаа тавьж, бид сөнөхгүй байж магадгүй шүү гэж хэлэв.


Мууг үзэн яд, сайныг хайрла Дааман хаалган дээр шүүхийг тогтоо. Тэгвэл түг түмдийн Бурхан ЭЗЭН Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магад.


Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг Бурхан ЭЗЭН тань сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ.


Давид —Хөвгүүнийг амьд байх үед би мацаг барин, уйлж байсан нь “ЭЗЭН намайг нигүүлсэж, хөвгүүнийг амьдруулах магад” хэмээн санасны учир юм.


Дараа өдөр нь Мосе ард түмэнд —Та нар их нүгэл үйлдлээ. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би нүглийн чинь эвлэрүүллийг хийж чадаж магад гэж хэлэв.


зөрчилдөгсдийг дөлгөөнөөр сургамжил. Магадгүй, Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол


Нүдний маань өмнө хоол хүнс тасарч, Бурханы маань өргөөнөөс Баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?


Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч, ЭЗЭНий үйлчлэгч, тахилч нар гашуудна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хонгорцог дотор шинэ дарс олдвол «Түүнийг бүү устга. Түүнд ивээл байна» гэж хэлдэг мэт Би боолуудынхаа төлөө үйлдэж, Тэднийг бүгдийг нь устгахгүй.


Та нар өөрийн булдруу өвчний болон энэ газрыг хоосруулагч хулганын дүрсүүдийг хийж Израилийн Бурханыг алдаршуулбал магадгүй та нар, та нарын бурхад мөн танай нутгийн дээрээс Бурхан мутраа авч хөнгөлнө буй заа.


Тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад анакчууд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ Түүний хэлсэнчлэн, ЭЗЭН надтай хамт байж, тэднийг би хөөн гаргах учиртай юм гэв.


Тэд сонсоод, үйлсийнх нь муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр муу замаасаа эргэж магадгүй» хэмээв.


Нөгөө талаар, хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн бузар муугаасаа эргэвэл, тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн тухайд Би зөөлөрнө.


Тиймээс одоо үйлс замаа засаж, Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дага. ЭЗЭН, та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчилнө.


ЭЗЭН миний зовлонг харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite